Оросын Колымад агаарын хэм -51-д хүрэв
- 2012-12-19
- Дэлхий
- 0
Оросын хамгийн хүйтэн бүс нутаг Сибирийн зүүн хойд захын нутаг
Колымад агаарын хэм -51-д хүрчээ. Албаныхны хэлснээр, тус бүс нутагт
өнөөдөр /өчигдөр/ -51 хэмд хүрсэн байна.
Оросын хамгийн хүйтэн бүс нутаг Сибирийн зүүн хойд захын нутаг Колымад агаарын хэм -51-д хүрчээ. Албаныхны хэлснээр, тус бүс нутагт өнөөдөр /өчигдөр/ -51 хэмд хүрсэн байна. Үүний улмаас зарим сургуулийн 1-4 дүгээр ангийн хичээлийг зогсоожээ. Хэрвээ хүйтний эрч сулрахгүй бол хичээлийг дахин зогсоох, ээлжит бус амралт зарлах аж. Тус бүс нутагт өвөлдөө агаарын хэм дунджаар -19-өөс -38 хэмийн хооронд хэлбэлздэг аж. Өөрөөр хэлбэл, -51 хэмд хүрэх нь тун ховор тохиолдол гэнэ. Тиймээс албаныхан төвийн халаалт, шатахуун, хийн нийлүүлэлтэд онцгой анхаарч ажиллаж байна.

Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)