Хятадад 93 хүнийг мөхлийн тухай ярьсанд буруутган баривчилжээ
- 2012-12-19
- Дэлхий
- 0
Өмнөд Америкийн эртний Майя омгийн цаг тооны бичиг дэх сүүлчийн өдөр
буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нийг дэлхийн сүйрлийн өдөр хэмээн
өнгөрөгч оноос эхлэн шуугиж эхэлсэн.

Дэлхийн олон оронд хүмүүс үүнийг янз бүрээр тайлбарлаж бас үл итгэж байна. Хятадад ирэх 21-ний өдөр хүн төрөлхтний мөхөл ирнэ хэмээн ярьсан 93 хүн баривчлагджээ. Тус улсын цагдаа нар одоогийн байдлаар ард иргэдийг төөрөгдөл, айдаст автуулсан 93 хүнийг саатуулаад байгаа аж. Цагдаа нар хамгийн сүүлд буюу өнгөрөгч бямба гаригт баруун өмнө зүгийн Чонкин хотод дөрвөн хүнийг баривчилсан байна.
Тэд гудамжинд иргэдэд чангаар сүйрлийн тухай ярьж, зурагт хуудас тарааж байсан гэнэ. Майячууд ирэх 21-ний өдрөөс эхлэн нар гурван өдөр хиртэнэ гэж зөгнөжээ. Харин орчин үед үүнийг хүмүүс гурван өдөр гэрэл, цахилгаангүй болно гэж таамаглаж байгаа аж. Юутай ч олон улсын эрдэмтэд эл өдөр дэлхийн төгсгөл болохгүй гэж мэдэгдэж байна.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)