Монголын Үндэсний олимпийн хороонд автобус бэлэглэв
- 2012-12-19
- Спорт
- 0
Олон улсын олимпийн хороо, Германы “Даймлер” компанийн хамтын
ажиллагааны хүрээнд Монголын Үндэсний олимпийн хороонд “Мерседес
Бенз-Спринтер” загварын бага оврын автобус бэлэглэжээ.
Олон улсын олимпийн хороо, Германы “Даймлер” компанийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын Үндэсний олимпийн хороонд “Мерседес Бенз-Спринтер” загварын бага оврын автобус бэлэглэжээ. Автобусыг “Даймлер” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Монголиан стар мелшерс” компанийн Автомотив борлуулалтын хэлтсийн ерөнхий менежер Эдгар Хохман, хүнд даацын автомашин, автобус худалдааны хэлтсийн ахлах менежер Хао Юань нар хүлээлгэн өгсөн байна. “Даймлер” компани нь Олон улсын олимпийн хороотой 19 дэх жилдээ хамтран ажиллаж байгаа ажээ.
Б.СИЙЛЭН

Сэтгэгдэл (0)