Фэйсбүүкийн тусламжтай хүүгийнхээ амийг аварчээ
- 2012-12-19
- Дэлхий
- 0
Өмнөд Австралийн Минлатон хотын оршин суугч Кэлли Глэйзбрүүк хэмээх
эмэгтэй өөрийн фэйсбүүк хуудаснаа зургаан сартай Финн хүүгийнхээ зургийг
тавьснаар амийг нь аварчээ.

Глэйзбрүүк найзынхаа зөвлөснөөр хүүхдээ нүдний эмчид үзүүлэхэд анхан шатны үзлэгээр хавдар гэдгийг нотолжээ. Улмаар “Adelaide” дахь хүүхдийн эмнэлэгт хүүгээ эмчлүүлэхээр болсон байна. Хүүгийн эх “Би үнэндээ гайхсан. Хүү минь хэвийн өсч торниж байтал гэнэт ийм мэдээ сонсоод итгээгүй. Гэхдээ найздаа итгэхгүй байхын аргагүй тэр бол анагаах ухааны эрдэмтэн хүн шүү дээ. Эрт үед нь илрүүлсэн нь азтай хэрэг. Найздаа талархаад баршгүй ”хэмээжээ. Эмч нар хүүгийн нүдийг химийн аргаар эмчлэхээр шийдсэн аж.
Одоогийн байдлаар хүү гурван удаа химийн эмчилгээнд орсон байна. Хэдийгээр төв харааны системээ алдсан ч төхөөрөмжийн тусламжтайгаар харж байгаа гэнэ. Аннализа хавдрыг эрт оношилж чадвал эмчлэх бүрэн боломжтой хэмээжээ.
Ц.ГАНГА

Сэтгэгдэл (1)
Khulan (175.156.207.136)
ene medee sayhanii bish buur olon jil-n omnoh medee shu de. Ene chini facebook-n bish harin 2 eejuud hoorondoo messenger-r chatlaj bgaad zurgaa soliltsonoo iim yavdal bolson gej baruunii tv-r yariltslaga n garch bsang sanaj bn. Busad 2dagch eh survaljaas medee medeelel avah n tiim ch buruu bish ch tuundee shalguur tsenzuurtei handaj, unen bodot-s gadna tsag tuhain-n huvid bas barimjaatai medee taviachee Grand aa.