Б.Клинтоны тухай баримтат кино хийнэ
- 2012-12-19
- Дэлхий
- 0
Ахмад дайчин, кино найруулагч Мартин Скорсес өнгөрөгч даваа гаригт
АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Клинтоны тухай баримтат кино хийх болсноо
танилцууллаа.

Тэрбээр экс Ерөнхийлөгчийн тухай киногоо “HBO” сувгийн нэг төсөл болгон хийх юм байна. Уг кинондоо Клинтоны бүрэн туслалцааг авч нягт хамтран ажиллах бодолтой байгаа аж. Мөн Б.Клинтонтой дотно танилцаж, дотоод сэтгэлд нь нэвтэрч сайн бүтээл хийнэ гэдэгтээ бат итгэлтэй байгаа гэнэ.
Клинтонд өөрийнх нь тухай кино хийх гэж буйг дуулгахад тэрбээр “Домогт найруулагч Мартин Скорсес “HBO”-тэй хамтран миний тухай кино хийх гэж байгаа нь сайхан хэрэг. Би Ерөнхийлөгч байсан үеийнхээ амьдрал туршлагаас хуваалцахдаа таатай байх болно” хэмээжээ.
Б.НОМУУН

Сэтгэгдэл (0)