Өмнөд Солонгос эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо
- 2012-12-20
- Дэлхий
- 0
Өмнөд Солонгосын “Сэнури” намын нэр дэвшигч, 60 настай Пак Кын Хе сонгогчдын 51,7%-ийн саналыг авч, Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Өмнөд Солонгосын “Сэнури” намын нэр дэвшигч, 60 настай Пак Кын Хе сонгогчдын 51,7%-ийн саналыг авч, Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Ийнхүү түүхэн үйл явдал болж, генералын охин Пак Кын Хе Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болсон байна. Тэрбээр 2013 оны хоёрдугаар сард албан тушаалаа хүлээн авна. Түүний гол өрсөлдөгч Нэгдсэн ардчилсан намын нэр дэвшигч, 59 настай Мүн Жэ Инийг сонгогчдын 47,9% нь дэмжсэн байна.
Өмнөд Солонгос мажоритар системээр Ерөнхийлөгчөө сонгодог. Түүний бүрэн эрхийн хугацаа таван жил, дахин сонгогдох эрхгүй. Энэ удаагийн сонгуулийн ирц 75,8% байсан нь сүүлийн арван жилд тохиолдоогүй өндөр юм.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Пак Кын Хе Умард Солонгостой харилцаагаа сайжруулах асуудлыг мөрийн хөтөлбөртөө оруулсан байна. Тэрбээр Өмнөд Солонгосыг 1961-1979 онд удирдаж байсан генерал Пак Чон Хийн охин юм. Пак Кын Хе 22 настайгаасаа улстөрийн амьдралд оролцож байжээ. Дашрамд дуулгахад тэрээр хэзээ ч гэрлэж байгаагүй, мөн үр хүүхэдгүй юм байна.

У. ЕСҮЙ

Сэтгэгдэл (0)