Үйлдвэрийн ажилтан их хэмжээний мөнгө олжээ
- 2012-12-20
- Дэлхий
- 0
Японы Хирошима хотын хог боловсруулах үйлдвэрийн ажилтан 10 сая иен буюу
ойролцоогоор 120.5 мянга гаруй ам.доллартай тэнцэх хэмжээний их мөнгө
олжээ.
Японы Хирошима хотын хог боловсруулах үйлдвэрийн ажилтан 10 сая иен буюу ойролцоогоор 120.5 мянга гаруй ам.доллартай тэнцэх хэмжээний их мөнгө олжээ.
Хог боловсруулах үйлдвэрийн туузан дамжуулгын явцыг камераар ажиглаж байх зуураа ийм их хэмжээний мөнгө байгааг анзаарч илрүүлжээ. Тэр олсон мөнгөө цагдаагийн газарт аваачиж тушаасан бөгөөд одоо эзнийг нь олохоор ажиллаж байгаа гэнэ. Цагдаагийн ажилтнуудын үзэж байгаагаар энэ мөнгө хогонд ачуулсан хуучин мебель саванд хадгалагдаж байсан байх магадлалтай гэнэ. Японы хууль тогтоомжоор бол олдсон мөнгө болон үнэт зүйлийн эзнийг гурван сарын хугацаанд хайдаг бөгөөд хэрэв энэ хугацаанд эзэн нь тодрохгүй бол түүнийг олсон хүнд өгдөг гэнэ.

У. ЕСҮЙ

Сэтгэгдэл (1)
уншигч (202.126.89.177)
Шударга юм байна хөө