Шар айрагны ванн моодонд оржээ
- 2012-12-20
- Дэлхий
- 0
Сүүлийн үед Европ даяар ялангуяа Чех, Германд эмчилгээний шар айргийн ванн моодонд орж байна.
Сүүлийн үед Европ даяар ялангуяа Чех, Германд эмчилгээний шар айргийн ванн моодонд орж байна. Учир нь шар айргийг уухаас өөрөөр хэрэглэх нь гоо сайхан, эрүүл мэндэд тустай гэнэ.
Энэхүү хачирхалтай эмчилгээнд дурлагсдад зориулан ванныг ус, зөрөг цэцэг, шар айраг болон түүний хөрөнгөөр дүүргэж, цельсийн 34 градус хүртэл халааж бэлтгэдэг гэнэ. Тухайлбал халуун ус хүний хөлсөөр дамжуулан биеэс хорыг гадагшлуулж, зөрөг цэцэг нь арьсыг гуужуулж, шар айрагны хөрөнгө нь биеийг хэрэгтэй амин дэмээр хангадаг гэнэ. Мөн батгыг арилгаж, булчинг суллаж амраахын зэрэгцээ дархлалын системийг дэмждэг байна.
Сонирхуулахад, Чехийн “Chodovar Beer Spa” цогцолбор үйлчлүүлэгчээ тусгайлан нэрсэн тунгалаг хар шар айрганд 20 минут суулгадаг гэнэ. Харин дараа нь сүрлэн орон дээр хэвтүүлж, зөөлөн хөнжлөөр хучаад унтуулдаг аж. Энэхүү цогц эмчилгээ ядаргааг тайлж, бие махбодийг тайвшруулж, эрүүлжүүлэх үйлчилгээтэй тул улс орон бүрт хурдацтай тархаж байна.

У. ЕСҮЙ

Сэтгэгдэл (0)