М.Зукерберг 500 сая ам. долларыг хүмүүнлэгийн үйлст хандивлав

Фэйсбүүкийн захирал Марк Зукерберг 500 сая орчим ам.долларыг “Silicon Valley” хамтралын санд эрүүл мэнд, боловсролын чиглэлийн асуудалд санхүүжилт болгон хандивлажээ. 

Фэйсбүүкийн захирал Марк Зукерберг 500 сая орчим ам.долларыг “Silicon Valley” хамтралын санд эрүүл мэнд, боловсролын чиглэлийн асуудалд санхүүжилт болгон хандивлажээ. Тэрбээр 18 сая фэйсбүүкийн хувьцаагаа хандивласан байна. Энэ нь ойролцоогоор 498 .8 сая ам.доллар болж буй юм. “Silicon Valley” сан нь ашгийн бус байгууллага аж. М.Зукербергийн хувьд өмнө нь олон удаа хандив өргөж байсан ч үүн шиг их хэмжээний мөнгө хандивлаж байгаагүй гэнэ. 
Тэрбээр 2010 онд Нью-Жерси мужийн бага сургуульд 100 сая ам.долларын хувьцаа хандивлаж байжээ. Түүнээс хойш “Мicrosoft” компанийн захирал Билл Гейтс болон “Berkshire Hathaway Inc”-ийн захирал Воррен Буфет нарыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн баян хүмүүсийн хандивын холбоонд элсч хүмүүнлэгийн үйлст оролцож эхэлсэн байна. Улмаар өөрийн фэйсбүүкийн нийтлэлийн самбартаа “Бид ахиад олон олон хандив, санхүүжилтийн ажлыг хийх болно. 
Энэ бол бидний хандивын эхлэл нь. Бид боловсролын асуудлыг санхүүжүүлснээрээ тусгай сургууль, ахлах сургууль нээх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Цаашид бололвсрол, эрүүл мэндийн санхүүжилт хэрэгтэй газруудыг олж хамтран ажиллана” хэмээжээ. 

Ц.ГАНГА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • natuu (122.201.18.137)

    2012-12-22

    nynjigtei bayan,nynjigee iltgeh gedegchini iim l baidag.manai bayachuud huvidaa tom tom yum avah hyyhdyydiinhee hurim nairiig busdad gaihuulan temdeglehiigee nunjigee gaihuulav gej bodood heden teneg setgyyl deer bichigdeed baidag.haritsuulan bodoosoi doo.yadarch yavaa hyyhdyyded handiv tuslamj ogson gej er sonsogddoggyi yum