Чөлөөтийнхөн он гараад завгүй болно
- 2012-12-21
- Спорт
- 0
Луу жилд олз омог, амжилт бүтээлээр дүүрэн байсан чөлөөтийн тамирчид он гараад тун ч завгүй байна. 

Луу жилд олз омог, амжилт бүтээлээр дүүрэн байсан чөлөөтийн тамирчид он гараад тун ч завгүй байна. Мөн тэд олон улсын чанартай тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар зэхжээ. Эмэгтэй бөхчүүдийн Дэлхийн цомын тэмцээнийг ирэх гуравдугаар сард зохиож дэлхийн шилдэг долоон орны баг тамирчид манай улсад саатна.
Ирэх тавдугаар сарын 11-12-нд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн “Mongolia оpen” олон улсын гурав дахь удаагийн тэмцээн болно.
Түүнчлэн ирэх долдугаар сарын 25-28-нд чөлөөт, сонгомол, эмэгтэй бөхийн Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж Монголын үзэгчдийн нүдийг хужирлах нь ээ. Эл гурван тэмцээнийг Олон улсын бөхийн холбооны хуваарьт оруулсан байна.
Б.НОМУУН

Сэтгэгдэл (0)