ОХУ-д 1000 долларын аврагдах байр ажиллаж байна

Хүйтэн дайны үед цөмийн бөмбөгөөс аврагдах байрууд ихээр баригдаж байжээ. Зөвлөлтийн үеийн хуучин тэрхүү байгууламжуудын заримыг 12-р сарын 21-нд аврагдах байр болгон ашиглаж...
Хүйтэн дайны үед цөмийн бөмбөгөөс аврагдах байрууд ихээр баригдаж байжээ. Зөвлөлтийн үеийн хуучин тэрхүү байгууламжуудын заримыг 12-р сарын 21-нд аврагдах байр болгон ашиглаж, үдэшлэг зохион байгуулах гэж байна. Энэхүү аврагдах байранд нэвтэрч, “дэлхийн сүйрлийн өмнөх үдэшлэг”-т оролцох таксны үнэ 1000 доллар гэж Ройтерс агентлагт мэдээлсэн байна. “Аврагдах байр 42” буюу жуулчдын очиж үзэх дуртай газруудын нэг болсон энэхүү байгууламж нь газрын хөрснөөс 56 метрийн гүнд байдаг бөгөөд Зөлөлтийн удирдагчдыг яаралтай үед орогнуулах аврагдах байр байсан аж. Аврагдах байрны хөтөч тайлбарлагч Алексэй Павловский “Аврагдах байранд 21-нд зохион байгуулагдах үдэшлэгт оролцох хүмүүсийн тоо маш их байна. 20 болон 21-ны заагаас авахуулаад л үдэшлэгт оролцож, аврагдах байранд ирэх сонирхолтой хүмүүсийн тоо маш их байна” гэжээ.тус аврагдах байр нь 1956 онд баригдаж байсан бөгөөд тусгай лифтээр 18 давхар доош буудаг аж.
Б.БАТ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)