Мөнгө цаас болох нь
- 2012-12-24
- Дэлхий
- 0
Мөнгө хүн бүрт олдохгүй үнэ цэнэтэй мэт боловч цагаа тулахаар жинхэнэ утгаараа цаас болон хувирах нь бий.

Мөнгө хүн бүрт олдохгүй үнэ цэнэтэй мэт боловч цагаа тулахаар жинхэнэ утгаараа цаас болон хувирах нь бий. Жишээлбэл Зимбабве улсад 100 тэрбумын мөнгөн дэвсгэрт байдаг аж. Гэвч тэрхүү их сонсогдож байгаа мөнгөн дэвсгэртээр ердөө 3-хан өндөг худалдан авч болдог аж.

Мөнгө цаас болон хувирсан маш олон тохиолдол байдгийн заримаас дурдъя. Хятад улсад 1948 онд мөнгөний үнэгүйдэл явагдаж, зоосон юаныг цаасан мөнгөн дэвсгэрт юаниар сольжээ. Энэ үед 50 мянган зоосон юань нэгхэн цаасан юаньтай тэнцэж байж. Сүүлдээ энэхүү харьцаа 180 мянга хүрсэн байна. тухайн үеийн Хятадын инфляцийн түвшинг 5070 хувь хүрсэн гэж тооцоолдог аж.

Мөн дэлхийн хоёрдугаар дайны яг дараахан Унгар улсад инфляци асар их хөөрөгдөж, мөнгөн дэвсгэртүүд гудамжинд хог болон хөглөрч байжээ.
Б.БАТ

Сэтгэгдэл (1)
(202.180.216.211)
manaid bodit utgaaraa xeregjix ni bna daa