Тунисын экс Ерөнхийлөгчийн эд хөрөнгийг худалдана

Тунисын засгийн газрын зүгээс Ерөнхийлөгч асан Зине Эл Абидине Бэн Алигийн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулан худалдах шийдвэрийг гаргалаа. 

Тунисын засгийн газрын зүгээс Ерөнхийлөгч асан Зине Эл Абидине Бэн Алигийн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулан худалдах шийдвэрийг гаргалаа. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, түүний нийт эд хөрөнгийн 30 гаран хувийг ийнхүү худалдахаар болсон байна.Түүний эд хөрөнгийг жагсаалтанд Италийн спорт загварын машинууд, алмазан шигтгээтэй цаг болон Саудын Араб руу дүрвэн зайлахдаа үлдээсэн бусад үнэт эдлэлүүд багтаж байгаа аж.

Засгийн газрын зүгээс тус дуудлага худалдаанаас олсон мөнгөөр улсын эдийн засгийг шинэ түвшинд гаргаж ирэх ихээхэн түлхэц үзүүлэх дэд бүтцийн асуудлыг сайжруулахад зарцуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд түүний эдгээр эд хөрөнгийг худалдан борлуулснаар 13000 ам.долларын ашиг орлогыг олно хэмээн тооцоолоод буй юм. 
Тунист өрнөсөн засгийн газрын эсрэг их хөдөлгөөн 23 жил эрх дархыг эдлэн, зөөлөн сэнтийдээ тухлан сууж, улс орныг дарангуйлж байсан их удирдагч түүнийг дүрвэн зугтахад хүргэж чадсан билээ.Хэдийгээр олон жилийн их дарангуйллаас ангижирч, улс эх орныг хөгжүүлэх хүнээ сонгох боломжтой болсон хэдий ч, ард иргэдийн дунд ажилгүйдэл ядуурал, даамжирсаар байгаа тул тус арга хэмжээг авахаас аргагүйд хүрсэн байна.
Тунисын удирдлагуудын зүгээс интернэтээр дамжуулан гадаадын болон дотоодын чинээлэг иргэдийг дуудлага худалдаанд татан оролцуулж, сурталчилгаа хийж, улмаар улс эх орны тулгамдсан асуудлыг шийдэх санхүүгийн нөөц бололцоог нэн даруй бий болгохыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.

О.УДВАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)