Энэ оны шилдэг байгууламж

Жил бүр “Arch Daily” цахим хуудаснаас зохион байгуулдаг “Building of The Year” шалгаруулалтын энэ оны дэлхийн шилдэг байгууламжаар шалгарсан Нидерландын Хальстерен хотод орших “Bridge of Moses” гүүрийг танилцуулж байна. 

Жил бүр “Arch Daily” цахим хуудаснаас зохион байгуулдаг “Building of The Year” шалгаруулалтын энэ оны дэлхийн шилдэг байгууламжаар шалгарсан Нидерландын Хальстерен хотод орших “Bridge of Moses” гүүрийг танилцуулж байна. 
Голын усанд “зүсэлт” хийсэн мэт гаталгаа бүхий энэхүү гүүр холоос харсан хэний ч сонирхлыг татна. Үл үзэгдэгч гүүрийг “RO&AD Architecten” компанийнхан бүтээжээ. Гүүр нийт 50 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарч оршдог юм байна. Эл гүүрийг 250 мянган еврогийн өртгөөр босгожээ. “Bridge of Moses” нь XVII зууны үеийн “Fort De Roovere” бэхлэлтийг дахин сэргээсэн байгууламж юм. 
Хамгаалалтын шугам байсан эл газар Испани, Францтай хийсэн дайны дараа бүхэлдээ усанд автсан байсныг ийнхүү сэргээн засварлажээ. XIX зууны үед ойр орчмын газрыг нутгийн явган болон дугуйтай хүн зорчдог дурсгалт газар болгон сэргээсэн байна. 
Барилгын явцын үеэр уг ажлыг хариуцсан ажилчид хэдэн зууны тэртээд хамгаалалтын цайз хэлбэрээр ашиглаж байсан зориулалтыг нь эвдэлгүйгээр жуулчдын анхаарлыг татах түүхэн өв болгож чадсан нь энэ юм. Уламжлалт арга технологийг нь орчин цагийн дэвшилтэт арга барилтай хослуулан барьсан эл гүүрийг 50 гаруй жил чанараа хадгалдаг мод болон бусад туслах материалаар бүтээжээ. 



Р.ГОО

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)