Хүн төст сармагчин Коло 56 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ
- 2012-12-24
- Дэлхий
- 0
Амьтны хүрээлэнд мэндэлсэн анхны горилл болох Коло 56 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ. Барууны нам дор газрын сармагчин гэгддэг тэрээр 1956 онд төрсөн Охио хот дахь Колумбусын амьтны хүрээлэндээ 56 насны ойгоо тэмдэглэсэн байна. 


Амьтны хүрээлэнд мэндэлсэн анхны горилл болох Коло 56 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ. Барууны нам дор газрын сармагчин гэгддэг тэрээр 1956 онд төрсөн Охио хот дахь Колумбусын амьтны хүрээлэндээ 56 насны ойгоо тэмдэглэсэн байна. Зочид төлөөлөгчид болон жуулчид түүнд баяр хүргэж, төрсөн өдрийн дуу дуулж өгсөн бөгөөд амьтны хүрээлэнгийн ажилчид тусгайлан зориулж хийсэн амтат бялуу, хамгаас дуртай улаан лоолиор нь дайлжээ. Амьдардаг муж Колородагийнхаа нэрээр таслан авч, Коло нэрийг олсон тэрээр гурван бяцхан сармагчины ээж аж.

Барууны нам дор газар амьдардаг эдгээр гориллууд нь Олон улсын нэн ховордсон амьтдын тоонд ордог бөгөөд эрдэмтдийн хийсэн судалгаагаар тэдгээрийн тоо толгой 1980 оноос хойш 80 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа гэнэ. Тэдгээрийн ийнхүү үй олноороо устаж үгүй болж буйн шалтгаан нь оршин байх газар нутаг ховордож байгаатай холбоотой бөгөөд түүнтэй адил цөөн төрөл зүйл Ангол, Камероон, Өмнөд Африкийн Нэгдсэн Вант Улс, Конго, Экваторын Гвиней, Габон болон Нигер улсын зэрлэг онгон талдаа цөөн тоогоор амьдарч байгаа юм байна.
О.УДВАЛ

Сэтгэгдэл (0)