БНСУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Пак Кын Хе-д баярын цахилгаан илгээлээ

    УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол БНСУ-ын шинээр сонгогдсон анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Кын Хе-д баярын цахилгаан илгээжээ.
УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол БНСУ-ын шинээр сонгогдсон анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Кын Хе-д баярын цахилгаан илгээжээ. Тэрбээр мэндчилгээндээ хатагай Пак Кын Хе-г БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсонд Монгол Улсын нийт эмэгтэйчүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэсэн байна.

Түүнчлэн Монгол, Солонгосын ард түмний сайн сайхны төлөө, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог шийдвэр гаргах төвшинд нэмэгдүүлэхийн төлөө цаашид хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлжээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол БНСУ- ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Пак Кын Хе-г 2009 онд манай оронд айлчлах үед нь биечлэн уулзсан ба тухайн үед түүнд Солонгосын ирээдүйн Ерөнхийлөгч болохын ерөөл дэвшүүлж байжээ.

Г.ТАМИР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)