Д.Загдсүрэн дахин сонгогдов
- 2012-12-24
- Спорт
- 0
МҮОХ-ны Олимпийн чуулган хуралдаж, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, ерөнхийлөгчийн сонгуулиа явууллаа. Чуулганд МҮОХ-ны гишүүн спортын холбоод, аймаг, дүүргийн олимпийн зөвлөл, олимпийн медальтнуудын төлөөллөөс бүрдсэн 100 гаруй хүн оролцсон байна.

МҮОХ-ны Олимпийн чуулган хуралдаж, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, ерөнхийлөгчийн сонгуулиа явууллаа. Чуулганд МҮОХ-ны гишүүн спортын холбоод, аймаг, дүүргийн олимпийн зөвлөл, олимпийн медальтнуудын төлөөллөөс бүрдсэн 100 гаруй хүн оролцсон байна. МҮОХ-ны дараагийн ерөнхийлөгчийн төлөө “Голомт” банк- ны томчуудын нэг, холбооны дэд ерөнхийлөгч Д.Баясгалан, холбооны одоогийн ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав нар нэр дэвшин, Д.Дорлигжав нэрээ татжээ.
Ингээд санал хураалт явуулахад Д.Загдсүрэн олонхийн саналаар улиран сонгогдлоо. Мөн чуулганаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөв лөл болоод Хяналтын зөв лөлийн гишүүдийг сонгосон юм.
Г.НЯМАА

Сэтгэгдэл (0)