Галт уул идэвхжсэн байна

Аргентин, Чилийн хилийн зааг дээр оршдог Копагуй нэртэй галт уул 12-р сарын 22-ны өдөр "сэржээ".
Аргентин, Чилийн хилийн зааг дээр оршдог Копагуй нэртэй галт уул 12-р сарын 22-ны өдөр "сэржээ". Галт уулын үнс ойролцоох Копагуй, Кавиагуй, Запала тосгодыг булж эхэлсэн хүн амыг нүүлгэн шилжүүлж байгаа аж.
Эдгээр орны эрх баригчид галт уул идэвхжиж, утаа болон хий гарч эхэлсэнтэй холбоотойгоо хүн амдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Түүнчлэн Андын нурууны өмнөд хэсгээр агаарын орон зайд зорчих онгоцуудад болзошгүй аюулын талаар анхааруулжээ.
Копагуй галт уул 3000 метр өндөр бөгөөд Чилийн Био био сан мужтай хил залгаа Аргентины Ниугуен мужид оршдог аж.

У. ЕСҮЙ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)