Сирийн дотоод хэргийн сайд шархаджээ
- 2012-12-24
- Дэлхий
- 0
Сирийн Дотоод хэргийн сайд Мохаммад Ибрагим аль-Шаар эмчилгээ хийлгэхээр Ливанд ирсэн гэж “ Аль- Арабия” мэдээлэв. Тэрбээр Дотоод хэргийн яамны байрны ойролцоо гарсан цуврал дэлбэрэлтэд өртөж шархадсан бөгөөд нэг долоо хоногийн дараа Ливаны нийслэл Бейрутэд иржээ. Аль-Шаар Бейрут дахь Америкийн их сургуулийн эмнэлэгт хэвтсэн аж.

Гэсэн ч түүний эрүүл мэндийн байдлын талаарх мэдээлэл хомс байна. Зарим эх сурвалжийн таамаглаж буйгаар аль- Шаар мөрөндөө хөнгөн шархаджээ. Харин Сирийн сөрөг хүчин түүнийг хүнд шархадсан гэж үзэж байгаа аж. Сирийн Засгийн газрын мэдлийн “САНА” агентлагийн мэдээлснээр энэ сарын 12- нд нийслэл Дамаск хотын Кфар Соусех дүүрэг дэх Дотоод хэргийн яамны байрны гадаа гурав дараалсан дэлбэрэлт болжээ.
Үүний нэг автомашины дэлбэрэлт байсан бөгөөд халдлагын улмаас нийт долоон хүн амь үрэгдэж, 50 орчим хүн шархаджээ. Кфар Соусех дүүрэгт Засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчнийхний тэмцэл одоог хүртэл явагдсаар байгаа бөгөөд уг дүүрэг нь төв талбай Омейядын ойролцоо оршдог аж.
Дотоод хэргийн сайд Мохаммад Ибрагим аль- Шаар өнгөрөгч долдугаар сарын 18-ны томоохон халдлагаас амьд гарч байжээ. Уг халдлагын улмаас Засгийн газрын хэд хэдэн томоохон албан тушаалтан, түүний дотор Батлан хамгаалахын сайд болон Ерөнхийлөгч Башар аль-Ассадын хүргэн амь үрэгдэж байсан юм.

Сэтгэгдэл (0)