В.Путин Энэтхэгт айлчиллаа

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч даваа гаригт Энэтхэгт айлчилжээ. Тэрбээр тус улстай цэрэг, эрчим хүч, худалдааны салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хүрэлцэн ирсэн байна. Энэтхэг нь ОХУ-ын ойрын түнш бөгөөд тус улсаас олон жилийн турш зэвсэг импортолсон юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч даваа гаригт Энэтхэгт айлчилжээ. Тэрбээр тус улстай цэрэг, эрчим хүч, худалдааны салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хүрэлцэн ирсэн байна. Энэтхэг нь ОХУ-ын ойрын түнш бөгөөд тус улсаас олон жилийн турш зэвсэг импортолсон юм.

Энэ жил ОХУ, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтсоны 65 жилийн ой болж байгаа. Энэ үеэр В.Путин Шинэ-Дели хотноо Энэтхэгийн Ерөнхийлөгч Пранаб Мукержи, Ерөнхий сайд Манмохан Сингх, Үндэсний конгрессийн тэргүүн Соня Ганди, сөрөг хүчний удирдагч Сушма Свараж нартай уулзахаар төлөвлөжээ.

ОХУ-аас сүүлийн хэдэн жилийн дотор барууны орнуудын олон компани зэвсгийн цөөнгүй томоохон гэрээгээ цуцалсан юм. Үүнтэй холбогдуулан Москва, Шинэ-Делитэй зэвсгийн худалдаагаа нэмэгдүүлэхийг хүсчээ. Тиймээс В.Путин тус улсад айлчилж байна. ОХУ, Энэтхэгийн одоогийн байдлаар 10 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн ч энэ нь удаашралтай байгаа аж. 

В.Путин Энэтхэгт нэг өдрийн хугацаатай зочилж хоёр орны худалдааг 2015 он гэхэд 20 тэрбум ам.долларт хүргэх гэрээ байгуулсан гэнэ. Тэрбээр айлчлалынхаа өмнө ОХУ- Энэтхэгийн худалдааг гурван жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж байсан юм. В.Путины айлчлалыг Энэтхэгийн хэвлэл мэдээллүүд “түүхэн алхам” гэж онцолжээ.

Тус хоёр улс 2000 онд стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж ОХУ Энэтхэгийн зэвсгийн импортын 70 орчим хувийг дангаараа нийлүүлдэг байна. В.Путиныг Энэтхэгт айлчилсан өдөр тус улсад Засгийн газрыг эсэргүүцсэн томоохон эсэргүүцлийн ажиллагаа дэгджээ.

Нийслэл Шинэ-Дели хот дахь Засгийн газрын ордны гадаа дэгдсэн уг жагсаалыг цагдаагийнхан тараахын тулд даралттай усаар шүршсэн байна. Энэ эсэргүүцлийн ажиллагааны улмаас 140 гаруй хүн гэмтэж, хоёр хүн амь үрэгджээ. Зарим хэвлэлд дурдсанаар уг жагсаал өнгөрөгч долоо хоногт 23 настай охиныг хүчиндсэн зургаан залуугийн хэргийг шударгаар шүүхгүй байна хэмээн эсэргүүцсэн иргэдийн үйлдлээс үүсчээ.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)