У.Чавес шиг хүн 200 жилд нэг л төрдөг
- 2012-12-25
- Дэлхий
- 0
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес шиг хүн 200 жилд нэг л төрдөг гэж тус улсын дэд Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайдын албыг давхар хашигч Николас Мадуро хэлжээ.

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес шиг хүн 200 жилд нэг л төрдөг гэж тус улсын дэд Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайдын албыг давхар хашигч Николас Мадуро хэлжээ. 1999 оны хоёрдугаар сарын 2-ноос хойш Венесуэлийн төрийн тэргүүнээр ажиллаж буй Уго Чавес өнгөрөгч аравдугаар сарын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгасан юм.
Гэсэн ч тэрбээр хорт хавдрын хүнд хагалгааны өмнө “Хэрвээ надад ямар нэгэн зүйл тохиолдвол Ерөнхийлөгчийн албан тушаал дэд Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд Николас Мадурод шилжинэ” хэмээн Н.Мадурог залгамжлагчаараа сонгосон.
Уго Чавесын залгамжлагч Н.Мадуро “Ерөнхийлөгч Уго Чавес бол бид бүгдийн багш, жинхэнэ удирдагч, командлагч. Түүнийг орлох хэн ч байхгүй. Түүн шиг хүн 200 жилд нэг л төрдөг юм” гэж ард иргэддээ хандан хэлсэн үгэндээ дурджээ. У .Чавес энэ сарын 11-нд Кубын нийслэл Гавана хотод дөрөв дэх удаагаа хорт хавдар авахуулах мэс засалд орсон бөгөөд одоо эмчилгээ хийлгэж байгаа аж.

Сэтгэгдэл (0)