Хойд Солонгос АНУ-ын иргэдийг баривчилжээ

    Хойд Солонгос өнгөрөгч арваннэгдүгээр сарын 3-нд тус улсад нэвтэрсэн АНУ-ын иргэн Пэй Жун Хог баривчилсан гэж мэдээлжээ. 

Хойд Солонгос өнгөрөгч арваннэгдүгээр сарын 3-нд тус улсад нэвтэрсэн АНУ-ын иргэн Пэй Жун Хог баривчилсан гэж мэдээлжээ. Пэй Жун Хо жуулчлалаар Хойд Солонгост нэвтэрсэн бөгөөд түүнийг албаныхан тодорхойгүй шалтгаанаар баривчилсан байна. БНСУ-ын зарим хэвлэлд дурдсанаар Өмнөд Солонгос гаралтай, АНУ-ын иргэн Пэй Жун Хо аялал жуулчлалын компанид ажилладаг агаад Хойд Солонгосыг зорьсон жуулчдын багийг ахалж явжээ.

Сүүлийн жилүүдэд Хойд Солонгос АНУ-ын цөөнгүй иргэнийг баривчилж, сулласан байна. Түүний дотор сэтгүүлч, христийн шашинтан цөөнгүй байсан юм. Харин Пэй Жун Хог гэмт хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Мөн тэрбээр мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг хийснээ хүлээсэн гэж Хойд Солонгосын төрийн төв мэдээллийн агентлаг КСНА мэдээлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)