“Боловсролгүй” тэрбумтнууд

    Цэнхэр гаригийн хүн төрөлхтний мөрөөдөл болсон олон компанийн захирал нэр хүндтэй их дээд сургууль төгсч, диплом өвөртлөөгүй гэвэл Та итгэх үү. Товчоор хэлбэл, тэд ямар ч мэргэжил эзэмшээгүй. Харин тэдний хүсэл мөрөөдөл, уйгагүй хөдөлмөр, хийхийг зорьсон зүйлээсээ буцдаггүй зан чанар нь амжилтын гүүр болжээ. Энэ удаа дэлхийн нэр хүндтэй компанийг үүсгэн байгуулж, хэдэн мянган хүнийг ажлын байраар хангасан “боловсролгүй” тэрбумтнуудыг танилцуулъя.
    Цэнхэр гаригийн хүн төрөлхтний мөрөөдөл болсон олон компанийн захирал нэр хүндтэй их дээд сургууль төгсч, диплом өвөртлөөгүй гэвэл Та итгэх үү. Товчоор хэлбэл, тэд ямар ч мэргэжил эзэмшээгүй. Харин тэдний хүсэл мөрөөдөл, уйгагүй хөдөлмөр, хийхийг зорьсон зүйлээсээ буцдаггүй зан чанар нь амжилтын гүүр болжээ. Энэ удаа дэлхийн нэр хүндтэй компанийг үүсгэн байгуулж, хэдэн мянган хүнийг ажлын байраар хангасан “боловсролгүй” тэрбумтнуудыг танилцуулъя.


БИЛЛ ГЕЙТС

Компаниа үүсгэн байгуулахаас өмнө хүн болгоны хүсэл мөрөөдөл болсон “Харвард”-ын их сургуулийн оюутан байсан тэрбээр хүсэл мөрөөдлөө дагаж сургуулиа орхисон. Үүний дараа тэрбээр найз Паул Аллений хамт “Mi- crosoft windows” үйлдлийн системийг зохион бүтээсэн юм. Түүнийг их сургуулиа дүүргэлгүй орхиж байхад эцэг эх нь туйлын ихээр дургүйцэж байсан гэдэг.

Гэвч компаниа байгуулж амжилтын үзүүрээс атгаж эхлэхэд хүүгийнх нь шийдвэр зөв байсан гэдэгтэй санал нийлсэн байна. Харин Билл Гейтс эцэг, эхдээ сургуулиа төгсч дипломоо авна гэж байнга хэлдэг байсан аж. Гэхдээ тэрбээр хэлсэндээ хүрээгүй. Харин түүнийг “Харвард” хүндэт профессороор өргөмжилсөн юм. Энэ оны байдлаар түүний хөрөнгө 61 тэрбум ам.доллараар хэмжигдсэн билээ.


ЛАРРИ ЭЛЛИСОН

Билл Гейтсийн мөнхийн өрсөлдөгч алдрыг шар хэвлэлээс хүртсэн Ларри Эллисон мөн л дээд сургууль төгсч номын дуу сонсоогүй нэгэн. Тэрбээр “Oracle” корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг агаад гүйцэтгэх захирлаар нь ажиллаж буй. “Билл Гейтс бид хоёрыг мөнхийн өрсөлдөгч гэцгээдэг. Бид хоёр хэзээ ч мэргэжил боловсролоороо өрсөлдөж байсангүй.

Учир нь хэн хэн маань дээд сургууль төгсөөгүй шүү дээ. Харин бид хоёр туршлага, мэдлэгээрээ өрсөлддөг юм. Цаг үеэ мэдэрсэн программ үйлдвэрлэнэ гэдэг бид хоёрын гол зорилго” хэмээн ярьж байв. Энэ оны байдлаар түүний хөрөнгө 36 тэрбум ам.доллараар хэмжигдэж, дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын зургадугаарт байрт бичигдсэн юм.


АМАНЧИО ОРТЕГА

1975 онд хувцасны анхны дэлгүүрээ нээж байсан цагаас хойш энэ эрхэмд номын дуу сонсох зав, хэрэг ч гарсангүй. Тэрбээр хүн төрөлхтөнд брэнд бүтээгдэхүүнийг таниулахад амьдралынхаа бүхий л хугацааг зарцуулсан юм. Тэрхүү брэнд нь бидний сайн танил “Zara” билээ. “Inditex groip”-ийг үүсгэн байгуулагч түүний хөрөнгө энэ онд 37.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж, Испанийн тэргүүн, Европын хоёр дахь, дэлхийн тав дахь баян хүнээр бичигджээ.


КРИСТИ ВАЛТОН

Өөрийгөө үргэлж хөгжүүлж номтой нөхөрлөдөг хатагтай Кристи Валтон “Walmart” сүлжээ дэлгүүрийг өвлөж авснаар олонд танигдсан нэгэн юм. Тэрбээр 2005 онд 15.7 тэрбум ам.долларын хөрөнгө өвлөж авсан нь тухайн ондоо хамгийн их хөрөнгө өвлөж авсан хүн болжээ. Одоогоор түүний хөрөнгө 25.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж, дэлхийн тэрбумтнуудын эхний эгнээнд жагсаж байна. Кристи Валтонд хэлний дунд сургууль төгссөн ч гэрчилгээ байдаггүй ажээ.

Гэхдээ тэрбээр энэ байдалдаа сэтгэл гутардаггүй. Харин ч “Компанийг удирдаж явахад эзэмшсэн мэргэжил, мэдлэгээс илүү мэдрэмж, чадвар хэрэгтэй. Мөн амьдралаас олж авсан туршлага асар их хэрэг болдог. Би их сургуульд сурч цагаа үрж байхаар амьдралтай танилцсан нь дээр гэж боддог хүн. Амьдралаас олж авсан туршлагаасаа ажилдаа хэрэглэх нь их сургуульд сурснаас үр дүнтэй байдаг” хэмээн ярьжээ.


ЛИ КА ШИНГ

Хонконг гаралтай Азийн тэргүүн баянд сурах нөхцөл, боломж үнэндээ байсангүй. Харин хар багаасаа хүнд хүчир ажил хийж, баячуудад дээрэлхүүлж амьдардаг байсан нь амьдралын том сургууль болсон байна. Тэрбээр дэлхийн хамгийн том чингэлэг үйлдвэрлэж, гоо сайхан болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний зах зээлийг атгадаг. 2012 оны байдлаар 25.5 тэрбум ам.долларын хөрөнгөний эзэн тэрбээр энэхүү өндөрлөгт хүрэх гэж багагүй зовлон амсчээ.

З.ЦЭЦЭНБИЛЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • bado (180.149.93.12)

    2012-12-26

    bolovsroltoi humuusiig bolovsrolgui gej bichih ym!!!!!!!!!!! meregjliin surguul duurgeegui gej bicheechee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!