Мөсөн харваанд баянзүрхчүүд шалгарав

    Монголын Мөсөн сурын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг нээлтийн харвааны тэмцээн боллоо. 

Монголын Мөсөн сурын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг нээлтийн харвааны тэмцээн боллоо. Тэмцээнд Улаанбаатар хотын есөн дүүрэг, Баян-Өлгий, Дорнод, Төв аймгийн зургаан баг, Улсын мэргэн, урианхай сурын хошой мэргэн, спортын мастер А.Хонгор, Д.Октбярь, Б.Баттулга нарын 60 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорьжээ.

Багийн харваанд Д.Баярсайхан ахлагчтай Баянзүрх дүүргийн “Гал” баг тэргүүлж, П.Дүгэрээ ахлагчтай Биеийн тамир спортын “Хүч” хорооны “Цэц” баг дэд байранд шалгарсан байна. Удаах байранд Д.Баатар ахлагчтай Баян-Өлгий аймгийн “Булган” баг тодорч шагнуулжээ. Цуваа харвааны төрөлд 20 сумнаас 16 оносон Баян-Өлгий аймгийн Булган сумын харваач Б.Мөнхбаяр алтан медаль хүртсэн бол 16 онож, Чингэлтэй дүүргийн залуу харваач Б.Далантай 15 харваж удаалсан байна.

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)