Ширэн бээлийтнүүд медалийн хур буулгалаа
- 2012-12-26
- Спорт
- 0
Буриадын Улан-Үдэ хотноо энэ сарын 21-24- нд болсон боксын ОУХМ, академич Александр Стрелниковын нэрэмжит олон улсын тэмцээнээс Монголын ширэн бээлийтнүүд таван алт, нэг мөнгөн медаль хүртсэн байна.

Буриадын Улан-Үдэ хотноо энэ сарын 21-24-нд болсон боксын ОУХМ, академич Александр Стрелниковын нэрэмжит олон улсын тэмцээнээс Монголын ширэн бээлийтнүүд таван алт, нэг мөнгөн медаль хүртсэн байна. Насанд хүрэгчдийн ангилалд Ж.Эркин /52 кг/, Б.Жавхлан /60 кг/, З.Энхзориг /64 кг/, С.Эрдэнэбаяр /81 кг/ нар алтан медаль хүртжээ.
Залуучуудын ангилалд Д.Давааням /69 кг/ алт, н.Эрдэнэбаяр /64 кг/ мөнгөн медалийн эзэн болсон байна. Эл тэмцээний үеэр Буриадын өсвөрийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болсон бөгөөд манай улсын өсвөрийн тамирчид найман алтан медаль энгэртээ зүүжээ.

Сэтгэгдэл (0)