Путин Японы шинэ удирдагчид баяр хүргэлээ

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Японы шинэ удирдагч Шинзо Абэд баяр хүргэж, захидал илгээлээ.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Японы шинэ удирдагч Шинзо Абэд баяр хүргэж, захидал илгээлээ.
Ноён Путин захидалдаа Япон улстай улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагаа, харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа өгүүлжээ. Тэрээр дэлхийн улс орнуудад болон Ази Номхон Далайн орнуудад улс төрийн тогтвортой байдлыг бий болгоход хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа чухлыг тэмдэглээд, Япон улстай хоёр орны тулгамдаж буй асуудлаар яриа хэлэлцээрийн ширээний ард суух хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт тэрээр Япон улстай хоёр орны хооронд Хоккайда арлын асуудлаар үүсээд байгаа газар нутгийн маргаантай асуудлаар нэг мөр зөвшилцөлд хүрч, асуудлыг энхийн замаар шийдвэрлэх хүсэлтээ илэрхийлээд байсан юм. Тэрээр мөн Ерөнхий Сайд Абэг тус асуудлаар нэн даруй хариу өгнө байх гэдэгт итгэж байгаагаа захидалтай цохон тэмдэглэсэн байна. Ийнхүү, Орос, Япон улсуудын хооронд Хоккайда арлын асуудлаар үүсээд жилийн нүүрийг үзэж буй газар нутгийн маргаан шинэ удирдагчдын хийх энхийн хэлэлцээрээр ийнхүү шийдэгдэх төлөвтэй байна.

О.УДВАЛ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)