Н.Түвшинбаяр ”Бөртэ чоно”-ын эзэн боллоо

    aa10a1153472eefeoriginal-418x215МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно” цом гардуулах ёслолын өчигдөр болсон. Тухайн жилдээ хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчинд олгодог энэхүү шагналын шилдэгийн шилдэг тамирчнаар олимпийн хос медальт Н.Түвшинбаяр шалгарсан билээ.   
Тэрээр “Шилдгийн шилдэг тамирчнаар шалгарч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авсандаа баяртай байна. Миний амжилтын ар тал болж явдаг Монголын жүдо бөхийн холбооны удирдлага хамт олон болон нийт багш дасгалжуулагч нарын минь нөр их хөдөлмөр, амжилтыг спортын сэтгүүлчид маань үнэлсэнд талархсанаа илэрхийлье.
    Бээжингийн олимпод ард түмнээ баярлуулсан шигээ Лондонгийн олимпод мөн та бүхнийхээ итгэлийг алдахгүй хичээсэн. Бөхөд хайртай ард түмэндээ бол гэр бүлийнхэн, найз нөхөд, шигшээ багийн тамирчид холбооны удирдлагууд хамт олондоо ирэх онд эрүүл энх аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе” хэмээн сэтгэлээ илэрхийлжээ.



Шилдэг тамирчин

10 – Лувсандоржийн Баярсайхан, уулын спорт                     76 оноо

9 – Бишиндээгийн Урантунгалаг, байт харваа                        78 оноо

8 – Тунгалагийн Мөнхтуяа, чөлөөт бөх                                      82 оноо

7 – Баярсайханы Гүндаваа, шатар                                            119 оноо

6 – Пүрэвийн Бүрэнтөгс, үндэсний бөх                                     207 оноо

5 – Соронзонболдын Батцэцэг, чөлөөт бөх                              480 оноо

4 – Сайнжаргалын Ням-Очир, жүдо                                           496 оноо

3 – Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ, бокс                                       543 оноо

2 – Нямбаярын Төгсцогт, бокс                                                     643 оноо

1 – Найдангийн Түвшинбаяр, жүдо                                            712 оноо

 

Шилдэг баг

Азийн элсний спортын наадмын хүрэл медальт Сагсан бөмбөгийн эрэгтэй баг

 

Шилдэг дасгалжуулагч

3 – Одвогийн Балжинням, жүдо        77 оноо

2 – Зэвэгийн Дүвчин, чөлөөт бөх      96 оноо

1 – Дашзэвэгийн Ганзориг, бокс      102 оноо

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)