Энэ жилийн “Бөртэ чоно”-ын эзэн
- 2013-01-02
- Спорт
- 0
Монголын олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулж, спортын
шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно” ёслолын ажиллагаанд Монгол Улсын
Ерөнхийлөгч оролцож Монгол Улсын 2012 оны шилдгийн шилдэг тамирчны
шагналыг гардууллаа.

Энэ оны шилдгийн шилдэг тамирчнаар Лондонгийн зуны олимпийн наадмаас жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж улсынхаа алтан соёмбот төрийн далбааг мандуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр тодорсон юм.

Сэтгэгдэл (1)
(183.81.169.21)
todrohoos yaahav dee bayar hurgie