Александр Овечкин, Мария Кириленко нар сүй тавьжээ
- 2013-01-02
- Спорт
- 0
Оросын спортын салбарын топ тамирчдын жагсаалтад зүй ёсоор бичигдэх
хоккейчин Александр Овечкин, мэргэжлийн теннисчин Мария Кириленко нар
сүй тавьсан тухайгаа “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Оросын спортын салбарын топ тамирчдын жагсаалтад зүй ёсоор бичигдэх хоккейчин Александр Овечкин, мэргэжлийн теннисчин Мария Кириленко нар сүй тавьсан тухайгаа “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Оросын хоккейн лигийн “Динамо Москва” багийн тоглогч Овечкин шинэ оны үдэш энэ тухай найз бүсгүйтэйгээ байгаа зургийн хамт “Twitter” хуудсандаа жиргэсэн байна. Хосууд 2011 оны арваннэгдүгээр сараас хойш үерхэж байгаа аж.
25 настай Мария Кириленко мэргэжлийн теннисчдийн эмэгтэйчүүдийн чансааны 14-т бичигдэж байгаа юм. Тэрбээр 2011 оны аравдугаар сард чансааны тавдугаарт бичигдэж байв. Кириленко 2007 оноос хойш карьерынхаа турш 6.7 сая ам.доллар олжээ.
Харин түүний сүйт залуу Александр Овечкин 2005-2012 онд Хойд Америкийн хоккейн лигийн “Вашингтон капиталс” багт хүчин зүтгэсэн юм. Энэ хугацаанд бүх оддын тоглолтод таван удаа оролцжээ. 27 настай тэрбээр ОХУ-ын шигшээ багт хүчин зүтгэхдээ дэлхийн аваргын хошой алт, нэг мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн байна.
Оросын спортын салбарын топ тамирчдын жагсаалтад зүй ёсоор бичигдэх хоккейчин Александр Овечкин, мэргэжлийн теннисчин Мария Кириленко нар сүй тавьсан тухайгаа “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.Оросын хоккейн лигийн “Динамо Москва” багийн тоглогч Овечкин шинэ оны үдэш энэ тухай найз бүсгүйтэйгээ байгаа зургийн хамт “Twitter” хуудсандаа жиргэсэн байна. Хосууд 2011 оны арваннэгдүгээр сараас хойш үерхэж байгаа аж.

Сэтгэгдэл (0)