Х.Клинтон цус харвах дөхжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны биеийн байдал муудаж, шинэ оны эхний өдөр эмнэлэгт хүргэгдээд байсан билээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны биеийн байдал муудаж, шинэ оны эхний өдөр эмнэлэгт хүргэгдээд байсан билээ. Харин өчигдөр эмч нар түүний биед нарийн оношлогоо, шинжилгээ хийсний эцэст түүний тархи гавлын яс хооронд буюу баруун талынх нь чихний ар орчмын венийн судсанд нөжирсөн цус үүсч, улмаар харвах дөхсөн байгааг илрүүлсэн байна. Сүүлийн хэдэн сарын турш эрүүл мэндийн асуудлаар таагүй байгаа түүний толгой өнгөрсөн сард мөн хөдөлж, улмаар гэдэс нь хямарч, ажил албаасаа түр амсхийн, амралтын байдалтай байсан билээ.
Эмч нарын хэлж байгаагаар, тархинд ийнхүү цус хурах нь харвалтын гол шинж тэмдэг бөгөөд түүний толгойнд хурсан цус өнгөц байсан нь үхлийн аюулаас аврагдахад тусалжээ. Тархины судаснууд хагарч, цус ийнхүү хуралдах нь мэдрэлийн ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлдэг бөгөөд эмчид хандалгүй удвал бие махбодид онц хортой нөлөө учруулж, аминд хүрдэг болохыг тэмдэглэсэн байна.
Хатагтайн тархи, гавлын яс хооронд бөглөрсөн нөжирсөн цусыг шимэгдүүлэх арга хэмжээ авч, эмчилсэний дараа түүнийг эмнэлгээс гаргах ажээ. Түүнийг бүрэн дүүрэн эдгэнэ гэдэгт эмч нар итгэлтэй байна.

О.УДВАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.126.89.185)

    2013-01-03

    Erhem hatagtaid eruul enhiig eruue.