Сирид амиа алдагсдын тоо 45000 хол давлаа

Сирид иргэний дайны улмаас амиа алдагсдын тоо 45000 хол даваад байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ.
Сирид иргэний дайны улмаас амиа алдагсдын тоо 45000 хол даваад байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ. Цуст мөргөлдөөнд төгсгөл ирэх шинжгүй байгаа бөгөөд сөрөг хүчнийхэн нийслэл Дамаскас хотыг эзлэн суурьшиж, засгийн газрын хүчний эсрэг халдлага дайралтуудаа үйлдсээр байна. Харин Ерөнхийлөгч Башар ал-Ассадад үнэнч засгийн газрын хүчний цэргүүд хойд зүгийн хот Алеппог төвлөрөөд байгаа бөгөөд Дамаскас хотын дээрээс агаараас цохилт өгсөөр байгаа гэнэ.
Улсын төв хотуудын нэг Хомс хотод гэхэд өчигдрийн байдлаар хүүхэд, эмэгтэйчүүд нийлсэн 220 гаруй хүн хомроглоонд үрэгдэж, амиа алдсан бол Дамаскас хотын алслагдмал дүүргийн жижиг тосгонд 30 гаруй хүн золгүйгээр нас барсан байдалтай олдоод байна.
Британид төвтэй хүний эрхийн хорооноос өчигдөр албан ёсоор мэдээлэл хийж, өнгөрөгч гуравдугаар сараас хойш Сирид өрнөж байгаа иргэний дайны хор уршгаар нийт 45000 хүн амиа алдаад байгаагийн 40000 нь өнгөрөгч 2012 онд амиа алдсан үзүүлэлттэй байгааг өгүүллээ.
Олон улсын зүгээс яаралтай арга хэмжээ авч, хүчирхийллийг зогсоохгүй аваас Сирид дайн зогсох төлөвгүй байна.

О.УДВАЛ
 


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)