Францад шинэ жилийн шөнө 1193 машин шатаажээ

    Шинэ жилийн шөнө Францын гудамжинд 1193 машин шатаасан хэрэг гарсан тухай тус улсын Дотоод хэргийн сайд Мануэль Вальс мэдэгджээ.  Францын өмнөх Дотоод хэргийн сайдууд улс орныхоо тухай энэ талын мэдээллийг аль болох нууцлахыг хичээдэг байсан бол Мануэль Вальс нуух нь арга биш гэж үзсэн байна.

Сүүлийн 15 жилийн хугацаанд францчууд шинэ жилийн шөнө машин шатаадаг нь уламжлал шахуу болчихоод буй нь Францын төр засгийнхны хувьд толгойны өвчин болоод байгаа юм.

Францын залуусын зарим бүлэглэлүүд хоорондоо баярын шөнө машин шатааж өрсөлддөг уламжлалыг Цагдаа нар зогсоож чадахгүй байгаа тул энэ талаар мэдээлэл огт цацахгүй байхаар хэвлэл мэдээллийнхэн болон төр засгийнхан 2010 онд шийдсэн байна. Гэвч мэдээлэхгүй, тоохгүй байлаа гээд хэрэг явдал намжсангүй. Харин ч бүр хэрэг гаарч, тус хэрэгт холбогдон баривчлагдагсдын тоо өсчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)