The New York Times-ийн сэтгүүлчийг Хятадаас шахалтаар гаргалаа

    The New York Times-ийн сэтгүүлч Крис Баклийг Хятадаас шахалтаар гаргажээ. 2000 оноос хойш тус улсад ажиллаж, амьдарч буй сэтгүүлч хоёр сарын өмнө Хятадын Ерөнхий сайд Вэнь Жибаогийн эд хөрөнгийн тухай нийтлэл бичсэн юм байна. Удалгүй түүнд 2013 оны виз дарж өгөхгүй хэмээн мэдэгдсэн тул гэр бүлийнхээ хамт Хонконг руу гарахад хүрчээ.

The New York Times-ийн удирдлагын мэдээлж буйгаар нийтлэл бичснээс хойш Крис Баклийг мөн сониныхоо цахим хуудас руу орох боломжгүй болгосон гэнэ.

Мөн Баклигийн оронд The New York Times сонины Бээжин дэх хувилбарыг эрхлэн гаргахаар томилогдсон Филлип Панд ч виз өгөх эсэхдээ урд хөршийн удирдлага тээнэгэлзсээр байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)