Аюулгүйн зөвлөлийн таван шинэ гишүүний бүрэн эрх хэрэгжиж эхэллээ
- 2013-01-03
- Дэлхий
- 0
НҮБ-ын хамгийн их эрх мэдэлтэй байгууллага болох Аюулгүйн зөвлөл 15 гишүүнтэй. Үүний тав нь байнгын гишүүн орон бөгөөд дархан эрх эдэлдэг. Байнгын таван гишүүнд АНУ, ОХУ, Хятад, Их Британи, Франц багтдаг бол байнгын бус 10 орон тогтмол солигддог. Ингэхдээ тав таваараа хоёр жилийн хугацаатай сонгогдон ажилладаг юм.
НҮБ-ын хамгийн их эрх мэдэлтэй байгууллага болох Аюулгүйн зөвлөл 15 гишүүнтэй. Үүний тав нь байнгын гишүүн орон бөгөөд дархан эрх эдэлдэг. Байнгын таван гишүүнд АНУ, ОХУ, Хятад, Их Британи, Франц багтдаг бол байнгын бус 10 орон тогтмол солигддог. Ингэхдээ тав таваараа хоёр жилийн хугацаатай сонгогдон ажилладаг юм.
НҮБ-ын хамгийн их эрх мэдэлтэй байгууллага болох Аюулгүйн зөвлөл 15 гишүүнтэй. Үүний тав нь байнгын гишүүн орон бөгөөд дархан эрх эдэлдэг. Байнгын таван гишүүнд АНУ, ОХУ, Хятад, Их Британи, Франц багтдаг бол байнгын бус 10 орон тогтмол солигддог. Ингэхдээ тав таваараа хоёр жилийн хугацаатай сонгогдон ажилладаг юм.Үүний дагуу байнгын бус шинэ тав гишүүн орны бүрэн эрхийн хугацаа энэ сарын 1-нээс эхэлж байна. Учир нь тэднийг Ерөнхий ассамблей өнгөрөгч оны аравдугаар сарын 18- ны чуулганаараа сонгосон. НҮБ-ын хамгийн том байгууллага Ерөнхий ассамблейн төлөөлөгчид шинэ гишүүнээр Аргентин, Австрали, Руанда, Люксембург, Өмнөд Солонгосыг сонгожээ.
Ингэснээр тэд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс ирэх оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл ажиллах эрхтэй болж, Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний хувиар тодорхой эрх үүрэг эдлэхээр болов. Харин нөгөө таван байнгын бус гишүүн Азербайжан, Гватемал, Марокко, Пакистан, Тогогийн хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна.
Энэ зуур ирэх аравдугаар сард тэднийг орлох шинэ таван гишүүнийг сонгох юм. Зүүн Европоос сонгогдсон Азербайжан, Латин Америк болон Карибын бүс нутгаас сонгогдсон Гватемал, Африк болон Арабын ертөнцийн Марокко, Азийн төлөөлөл Пакистан, Африкийн төлөөлөл Тогогийн бүрэн эрхийн хугацаа өнгөрөгч оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжжээ.
Тэд бүгд бүс нутгийн энх тайван байдалд тодорхой үүрэг хүлээсэн юм. Харин шинэ гишүүд болох Аргентин Латин Америк, Карибд, Австрали баруун Европ болон бусад бүс нутагт, Руанда Африкт, Люксембург баруун Европ болон бусад бүс нутагт, Өмнөд Солонгос Азид давуу эрх эдлэх бүс нутгийн төлөөлөгчөөр сонгогджээ.
Тэгэхээр ирэх хоёр жилд НҮБ-ын Аюулгүй зөвлөл Өмнөд Солонгосын асуудалд анхаарах нь лавтай. НҮБ- ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Өмнөд Солонгосын иргэн Бан Ги Мун ажилладаг бөгөөд Сөүлийн эрх баригчид Японтой Докдо арал, Хойд Солонгостой пуужингийн асуудлаар маргаантай байгаа.
Түүнчлэн Ази-Номхон далайн өөр нэг орон Австралийг сонгосон нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Азид анхаарлаа хандуулж ажиллана гэдэгтэй таарч байна. Нөгөөтэйгүүр Аргентиний Их Британитай маргаантай Фолклендийн арлын маргааныг шийдэхийг зорих нь гарцаагүй. Шинэ таван гишүүн Колумб, Герман, Энэтхэг, Португал, Өмнөд Африкийг орлон ажиллах агаад тэдний бүрэн эрхийн хугацааг Аюулгүй зөвлөл өнгөрөгч даваа гаригт албан ёсоор зогсоосон байна.
Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)