Ким Жон Ун 19 жилийн дараа анх удаа шинэ оны баяр хүргэв
- 2013-01-03
- Дэлхий
- 0
Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун өнгөрөгч шинэ оны баярын орой ард иргэддээ хандан үг хэлж, баяр хүргэжээ. Энэ нь тус улсад төрийн тэргүүн 18 жилийн дараа ард иргэддээ хандан баяр хүргэсэн үйл явдал болсон байна. 

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун өнгөрөгч шинэ оны баярын орой ард иргэддээ хандан үг хэлж, баяр хүргэжээ. Энэ нь тус улсад төрийн тэргүүн 18 жилийн дараа ард иргэддээ хандан баяр хүргэсэн үйл явдал болсон байна. Ким Уон Уны эцэг Ким Жон Ил Хойд Солонгосыг үндэслэгч, эцэг Ким Ил Сунаас төрийн эрхийг 1994 онд авсан бөгөөд 1994-2011 онд төр барихдаа нэг ч удаа ард иргэддээ шинэ оны баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байгаагүй аж.
Өөрөөр хэлбэл, Пхеньяний тэргүүн өвөө Ким Ил Сун 1993-1994 онд шилжих шөнө ард иргэддээ баяр хүргэж байжээ. Харин Ким Жон Ун эцгийнхээ үед алдагдсан энэ уламжлалыг сэргээхээр шийдсэн бололтой. Тэрбээр баярын орой ард иргэддээ хандан “Бид өмнөдтэй нэгдэх ёстой. Хойд Солонгост амьдралын төвшин сайжирч байна” гэсэн байна.

Сэтгэгдэл (0)