Хуучин албан тушаалтнуудыг шүүхгүй
- 2013-01-03
- Дэлхий
- 0
Гүржийн Ерөнхий сайд Бидзина Иванишвили “Хуучин албан тушаалтнуудыг шүүхгүй. Мөрдөн байцаалтын шатанд явж буй албан тушаалтнуудын хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж шинэ оны баяраар ард иргэддээ хандан хэлсэн үгэндээ дурджээ.
Гүржийн Ерөнхий сайд Бидзина Иванишвили “Хуучин албан тушаалтнуудыг шүүхгүй. Мөрдөн байцаалтын шатанд явж буй албан тушаалтнуудын хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж шинэ оны баяраар ард иргэддээ хандан хэлсэн үгэндээ дурджээ. Өнгөрөгч парламентын сонгуульд ялалт байгуулж олонхи болсон “Гүржийн мөрөөдөл” эвслийн тэргүүн, тэрбумтан Бидзина Иванишвили тэргүүтэй албаныхан Засгийн газрын хуучин албан тушаалтнууд, тэр дундаа эрх барьж байсан Үндэсний нэгдсэн хөдөлгөөний намын олон гишүүнийг авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган шалгаж эхлээд байсан юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Михаил Саакашвилийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгээд байжээ. Юутай ч Ерөнхийлөгч Михаил Саакашвилийн Үндэсний нэгдсэн хөдөлгөөн намын гишүүдийн хэрэг хаагдах бололтой.

Сэтгэгдэл (0)