Хонконгийн даргыг огцрохыг шаарджээ
- 2013-01-03
- Дэлхий
- 0
Өнгөрөгч мягмар гаригт Хонконгт олон мянган хүн хотын засаг захиргааны тэргүүн Лян Жэньинийг огцрохыг шаардаж жагсчээ. Хонконг нь Хятадын тусгай захиргаатай бүс нутгуудын нэг бөгөөд тусгай захиргаатай бүсийн засаг захиргааны тэргүүнийг Бээжинг дэмжигч хэмээн буруушаасан байна.

Шинэ оны эхний өдөр болсон уг жагсаалд 140 мянга орчим хүн оролцжээ. Түүнчлэн 28 мянга гаруй цагдаа эмх замбараагүй байдал гаархаас сэргийлж хамгаалалтад гарсан байна. Хотын оршин суугчид “хот улс” гэгддэг Хонконгийн ерөнхий дарга Лян Жэньинийг огцрохыг шаардаж эсэргүүцлээ хүчтэй илэрхийлсэн ч азаар хүний амь эрсдээгүй байна.
Азийн санхүүгийн төв Хонконг хотын дарга Лян Жэньин өнгөрөгч оны долдугаар сард хууль бус аргаар тансаг харштай болсон гэх дуулианы улмаас иргэдийн дунд нэр хүндээ алдсан аж. Иргэд хотын гудамж талбайгаар уриа лоозон барьж жагсахын сацуу Лян Жэньинийг “Хонконгт улстөрийн нууцлаг асуудал, хууль бус барилгын бизнес бий болгож байна” гэжээ.
Түүнчлэн хотын даргаар өөр улстөрчийг сонгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэ зуур Лян Жэньинийг дэмжигчдийн жагсаал болжээ. Уг жагсаалд 60 мянга орчим хүн оролцсон бөгөөд 8500 цагдаа харгалзсан гэнэ. Лян Жэньинийг эсэргүүцэгчид түүнийг пикоккио, чоно зэргээр дүрсэлсэн зурагт хуудас болон Британийн колоничлолын үеийн туг далбааг барьсан байжээ.

Сэтгэгдэл (0)