Ким Чен Уны эхнэр нярайлжээ

    Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны гэргий Ли Соль Жуг нярайлсан тухай ABC News мэдээлжээ.

    Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны гэргий Ли Соль Жуг нярайлсан тухай ABC News мэдээлжээ.

Ким Чен Ирийн өөд болсны нэг жилийн хүндэтгэлийн ажиллагаанд Ли Соль Жу солонгос үндэсний хувцас өмсөж очсон нь хөл хүнд болсон байж магадгүй тухай яриаг анх үүсгэсэн байна. Гэвч хэдхэн хоногийн дараагаар шинэ жилийн баярын үдэшлэгт хослол өмсөж очихдоо гэдэс нь томроогүй байсан нь олныг гайхшруулж орхисон юм. Гэлээ ч ABC News-ийн баталж буйгаар хэдхэн цагийн өмнө Хойд Солонгосын залуу удирдагч хүүхэдтэй болсон гэнэ.

Харин энэхүү мэдээлэл цацагдсны дараагаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд Хойд Солонгосын тэргүүн хатагтайг гоочилсон маягтай зураг нийтэлж эхэлжээ.

Ким Чен Ун Ли Соль Жутай 2009 онд гэрлэж, тэд удалгүй хүүхэдтэй болсон юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (180.228.53.11)

    2013-01-03

    2009 0nd genuu saihan hudalch yum medej bichej bai