Нэн ховор одой халим олджээ
- 2013-01-04
- Дэлхий
- 0
Шинэ Зеландын далайн эрэг дээр одой халим шидэгдсэн байжээ.
Шинэ Зеландын далайн эрэг дээр одой халим шидэгдсэн байжээ. Энэхүү халимын төрлийг саяхныг хүртэл эрдэмтэд олон сая жилийн өмнө устаж үгүй болсон гэж тооцож байсан юм. Одой халимын талаар эрдэмтэд ямар нэгэн мэдээлэлгүй байсан тул шидэгдсэн халимыг нарийвчлан судалж их зүйлийг олж мэднэ хэмээн найдаж байгаа гэнэ.
“Баригдашгүй байлдагч” хочтой одой халим эрэгт тун ховор дөхөж ирдэг. Мөн сахалтай халимын ойр төрлийн хамгийн бичил биетэйд тооцогддог юм байна. Эрдэмтэд эл далайн хөхтөн амьтан бусад халимаас гойд ялгардгийг судлан тайлбарлах боломжтой болж байгаа ажээ.
Одой халим бусдыгаа бодвол маш богино биетэй бөгөөд урт нь ердөө 6.5 метр. Энэ төрлийн халим дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсгийн усанд амьдардаг байсан аж.

З.ЦЭЦЭНБИЛЭГ

Сэтгэгдэл (0)