Топ 100 тэрбумтны хөрөнгө 241 тэрбумаар нэмэгджээ

2012 онд тэрбумтнуудад ээлтэй жил болж өнгөрлөө.

2012 онд тэрбумтнуудад ээлтэй жил болж өнгөрлөө. Дэлхийн хамгийн баян 100 хүний хөрөнгө 241 тэрбум доллараар нэмэгдсэн бөгөөд энэ оны эхний байдлаар тэдний нийт хөрөнгө нийлээд 1.9 их наяд доллар болсон тухай Блүмберг мэдээллээ. 
Өнгөрсөн онд хөрөнгөө хамгийн өндөр хувиар өсгөж чадсан хүн бол Амансио Ортега бөгөөд өөрийн хөрөнгөө 66.7 хувиар өсгөж, 57.5 тэрбум долларын хөрөнгөтэй болжээ. Ингэснээрээ Ортега баячуудын гуравдугаарт жагсаж байгаа юм. 2011 оны хамгийн баян хүн Мексикийн харилцаа холбооны магнат Карлос Слим өнгөрсөн онд хөрөнгөө 13.4 тэрбумаар өсгөж, 69 тэрбум долларын хөрөнгөтэй болжээ. Микрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс 12.5 тэрбумаар хөрөнгөө өсгөж, 61 тэрбум долларын хөрөнгөтэй болсноор баячуудын хоёрдугаарт бичигдэж байна.
Б.БАТ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)