Чөлөөт бөхийн улсын аваргыг шалгаруулна
- 2013-01-04
- Спорт
- 0
Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 10- нд “Буянт-Ухаа” спортын шинэ цогцолборт эхэлнэ.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн эхний гурван жингийн барилдаан болно. Харин энэ сарын 12-нд тэмцээн өндөрлөж, улсын аварга болсон бөхчүүд энэ онд зохиогдох олон улсын томоохон тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрх өвөртлөх ажээ.
Г.НЯМСҮРЭН

Сэтгэгдэл (0)