Ихрүүд нэг өдөр ээж болцгоожээ
- 2013-01-04
- Дэлхий
- 0
Хорвоод ховорхон олдох ихэр заяаг өвлөн төрсөн сайхан бүсгүйчүүд Эйми
Нелсон, Эшли Нелсон нар нэг өдөр ээж болж, хөвгүүдтэй болжээ.
Хорвоод ховорхон олдох ихэр заяаг өвлөн төрсөн сайхан бүсгүйчүүд Эйми Нелсон, Эшли Нелсон нар нэг өдөр ээж болж, хөвгүүдтэй болжээ. Тэд АНУ-ын Охио мужийн Акрон хотын төрөх эмнэлэгт хоёр цагийн зайтай төрж, энх мэнд амаржсан байна.
Төрөх хугацаанууд нь таван хоногийн зайтай байсан учир ээжүүд нэг өдөр төрнө гэж төсөөлөө ч үгүй байсан бөгөөд тэдний төдийгүй гэр бүлийнхнийх нь хувьд энэ баярт мэдээ жинхэнэ сюрприз болжээ.
Ихрүүд ихэд ойр дотно өссөн бөгөөд хүүхдүүд нь ч мөн нас чацуу тул сайн ах дүүс болно гэдэгт итгэлтэй байгаагаа ярьсан байна.


Ихрүүд ихэд ойр дотно өссөн бөгөөд хүүхдүүд нь ч мөн нас чацуу тул сайн ах дүүс болно гэдэгт итгэлтэй байгаагаа ярьсан байна.
О.УДВАЛ

Сэтгэгдэл (2)
(122.201.18.169)
haha thhh neg udur untsiin bna yutai ch !!!
zochin (202.179.24.165)
neg udur neg huneer shaalguulsan yum bailgui dee