Сонирхолтой баримтууд

Дэлхий дээр бидний мэдэх олон зүйлс байдаг ч мэдэхгүй нь хамаагүй олон гэдгийг та хүлээн зөвшөөрнө байх. Ингээд таны чөлөөт цагт зориулж оюуны цангаа тайлах сонирхолтой баримтуудаас хүргэе.
Дэлхий дээр бидний мэдэх олон зүйлс байдаг ч мэдэхгүй нь хамаагүй олон гэдгийг та хүлээн зөвшөөрнө байх. Ингээд таны чөлөөт цагт зориулж оюуны цангаа тайлах сонирхолтой баримтуудаас хүргэе.
Хэрэмнүүд өвөлд нөөцөлсөн самарныхаа тал хувийг хаана нууснаа мартдаг гэнэ.
Хүн амьдралынхаа туршид 30 мянган тонн хүнс хэрэглэдэг бөгөөд энэ нь зааны бүх насны идшээс 6 дахин их юм байна.
Муурны чих маш мэдрэмтгий бөгөөд нэг ихэнд нь л 32 булчин ажилладаг гэнэ.
100-аас дээш настай хүмүүсийн 80 хувь нь эмэгтэй гэнэ.
Эрвээхий нисэхийн тулд биеийн температур нь 30 целсээс илүү байх ёстой гэнэ.
Хүйтэн сэрүүн нөхцөлд хүний хумс илүү хурдан ургадаг гэнэ.
Хүний толгой дахь үс 85-150 мянга байдаг аж.
Алдарт Нотердамын сүм 1015 оноос эхлэн 424 жилийн турш баригдаж байжээ.
Титаниктай хамт 1000 талх, 42 мянган кг мах, 40 мянган өндөг, 36 мянган алим живжээ.
Сүү үйлдвэрлэлээрээ Энэтхэг улс дэлхийд тэргүүлдэг.
Дэлхийн хүн амын 75 хувь нь усанд орохдоо толгойноосоо эхлэн хамгийн сүүлд хөлөө угаадаг гэнэ.
Японд хэвлэгдэж байгаа 5 ном тутмын нэг нь хүүхэлдэйн комик байдаг аж.
Титаник хөлөг онгоцыг 7 сая доллараар барьж байсан бол Титаник киног 200 сая доллараар бүтээсэн гэнэ шүү.

Б.БАТ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ok (202.70.46.204)

    2013-01-04

    taalagdlaa huuhedteigee tsug sonirhloo iluu ih material nemeerei