Жүдо бөхийн УАШТ 1 сарын 7-9-ний өдрүүдэд болно

12012 онд амжилт арвинтай байсан “Цагаан өмсгөлтнүүд” буюу манай жудо бөхийнхний оны эхний тэмцээн энэ сарын 7-9-нд Спортын төв ордонд болох УАШТ-нээр эхлэх юм байна.
2012 онд амжилт арвинтай байсан “Цагаан өмсгөлтнүүд” буюу манай жудо бөхийнхний оны эхний тэмцээн энэ сарын 7-9-нд Спортын төв ордонд болох УАШТ-нээр эхлэх юм байна.  Тэмцээний хуваарь ёсоор  7, 8-нд хувийн жин тус бүрээр, харин 9-нд багийн тэмцээний аваргуудыг тодруулах  ажээ. Улсын аваргаас шалгарсан тамирчдаас тивийн аваргыг зорих баг тамирчдыг сонгох шалгаруулах бөгөөд Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нарын шилдгүүд зодоглоно.
Харин  Лондонгийн татамид эх орноо төлөөлсөн жүдочдоос М.Бундмаа, Н.Түвшинбаяр, Ц.Мөнхзаяа нарын зарим тамирчид өнжихөөр болсон байна.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)