Хиллари Клинтон эмнэлгээс гарчээ
- 2013-01-05
- Дэлхий
- 0
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны тархинд цус бүлэгнэсний улмаас Нью-Йорк хотын эмнэлэгт хэвтсэн юм. Тэрбээр ням гаригт эмнэлэгт хэвтсэн бөгөөд эмчилгээ болон шаардлагатай шинжилгээ хийлгэсний дараа өнгөрөгч лхагва гаригт гэртээ гарчээ.

2009 оны нэгдүгээр сараас хойш Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Хиллари Клинтоны хувьд энэ нь эмнэлэгт хэвтсэн анхны тохиолдол юм. Хэдийгээр Х.Клинтон эмнэлгээс гарсан ч эмчийн хяналтад байж эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэх аж. Гэсэн ч эмч нар түүний биеийн байдлыг ажилдаа эргэн орох хэмжээнд хүртэл дээрдсэн гэж үзжээ. Х.Клинтон энэ сарын сүүлээр Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаа Жон Керрид шилжүүлэх юм.
Ажиглагчдын үзэж буйгаар Х.Клинтон 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд одоогийн албан тушаалаа хүлээлгэн өгч байгаа гэнэ. Нөгөөтэйгүүр тэрбээр Цагаан ордны тэргүүний ирэх сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх хамгийн хүчтэй нэр дэвшигч гэгдэж байна.

Сэтгэгдэл (0)