Малалагийн аав Британийн консулын газарт ажиллана
- 2013-01-05
- Дэлхий
- 0
Пакистаны дунд сургуулийн сурагч Малала Юсафзай хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдөж байгааг олон түмэнд хүргэснийхээ төлөө “Талибан” бүлгийн босогчид буудуулан Их Британид ирсэн. Толгойдоо буудуулсан тэрбээр одоо хүртэл Британийн Бирмингем хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Хүний эрхийн тэмцэгч охин Британид эмчлүүлээд зогсохгүй албаныхан гэр бүлийнхнийг нь мөн улсад авчирсан билээ. Үүний дараа Пакистаны Ерөнхийлөгч асиф Али Зардари Британид зочилж, Малала охинтой уулзсан бөгөөд Британи, Пакистаны албаныхан түүний аав Зиаудуддин Юсафзайг Бирмингем хот дахь Пакистаны Консулын газарт боловсролын атташегаар томилсон байна.
Иймээс Малала болон түүний гэр бүл Британид хамгийн багадаа гурван жил амьдарна. Учир нь Малалагийн аав боловсролын салбарын тэргүүнээр гурван жилийн хугацаатай томилогдсон. Мөн энэ хугацаагаа хоёр жилээр сунгах боломжтой юм байна. Энэ зуур Пакистан, Британид олон мянган хүн 15 настай Малалад ирэх оны Нобелийн энх тайвны шагналыг олгох ёстой хэмээн гарын үсгээ зуржээ.

Сэтгэгдэл (0)