Рэжон Рондо: Би багтаа итгэх итгэлээ алдаагүй

“Бостон Селтикс”-ийн холбогч Рэжон Рондо сүүлийн тоглолтуудад ялагдал хүлээсээр байгаа ч гэсэн багтаа итгэх итгэлээ алдаагүй гэдгээ мэдэгджээ.

“Хожигдоно гэдэг тун таагүй. Би хожигдохыг үзэн яддаг. Их хэцүү санагддаг. Гэвч бусад тоглогчид хожигдлыг арай өөрөөр хүлээж авдаг юм билээ. Зарим баг ялагдалтайгаа бүр эвлэрчихсэн байдаг. Зарим залуусын хувьд зүгээр цалингаа бүтнээр нь авч л байвал болоо шиг билээ. Харин би үргэлж ялахыг эрмэлздэг. Тиймээс дөрвөн тоглолт дараалан хожигдсондоо сэтгэл их гонсгор явна.

Би зөвхөн өөрөө өөрийгөө л шүүх эрхтэй хүн. Энэ бол миний шинэ жилийн амлалт байсан. Энэ улиралд би өөрөөсөө өөр хэнийг ч буруутгахгүй. Улирал бүрт л өөртэйгээ тэмцэлдэж, өөрийгөө ташуурдаж явах юм. Тэглээ гээд сэтгэлээр унах хэрэггүй ээ. Улирал урт шүү дээ. Би өөдрөг байдлаа алдахгүй. Би багтаа итгэх итгэлээ алдаагүй. Ирээдүйгээс би дахиад л их боломж, амжилт олж харж байна. Бүгдийг өөрчилж чадна гэдгээ мэдэж байна” хэмээн Рэжон Рондо өгүүлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)