Хөлбөмбөгийн өвлийн наймааны сураг ажгаас
- 2013-01-05
- Спорт
- 0

- Английн “Тоттенхэм” хагас хамгаалагч Майк Ливерморыгоо зарахаас буцахгүй гэдгээ мэдэгдээд байна.
- Английн “Сток Сити” мөн хагас хамгаалагч Уилсон Паласиосыг өөр багтгайгүй үнээр зарчих санаатай байгаа ажээ.

- Английн “Ньюкасл”-ын аргентин ахлагч Фабрицио Колоччини “Сент Жеймс Парк”-ийг хүүгийнхээ хүсэлтээр орхиход хүрч магадгүй гэнэ. Тэрээр төрөлх нутгийнхаа “Сан-Лоренсо” руу одож магадгүй байна.
- Уэсли Снейдерийг сонирхож буй эсэхийг “КПР”-ийн дасгалжуулагч Харри Реднаппаас нэгэн бие төлөөлөгч сураглажээ. Снейдерийн долоо хоногийн цалин 200 мянган евро тул авчихаар бэнчинтэй баг тун цөөн гэдгийг Реднапп өгүүлсэн байна.
- Жо Коул “Ливерпуль”-аас явж, унаган багын “Вест Хэм”-дээ эргэн ирлээ. Тэрээр жил хагасын гэрээ хийсэн байна.
- Английн “Ньюкасл” Францын “Лилль”-ээс баруун захын хамгаалагч Матье Дебюшиг авснаа зарлалаа. Түүний төлөө 5 сая паунд зарцуулсан байна.
- “Челси” сенегал довтлогч Демба Ба-г авсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
- Израилийн шигшээ багийн хамгаалагч Таль Бен-Хаим “КПР”-тай гэрээ байгууллаа. Тэрээр энэ улирлыг дуустал гэрээ хийсэн байна.
- “Уиган” Гондурасын шигэшэ багийн хагас хамгаалагч Рожер Эспиносатай хоёр жил хагасын гэрээ үзэглэлээ.
- “Фулхэм” Голландын “Твенте”-гээс залуу хагас хамгаалагч Крис Дэвидийг авсан байна.
- “Тоттенхэм” Германы “Шальке-04”-өөс хагас хамгаалагч Льюис Холтбиг авлаа. Гэхдээ энэ улирлын дараагаар тэрээр шинэ багтайгаа нэгдэх юм байна.
- “Арсенал” талбайд бараг гаргахгүй байгаа довтлогч Маруан Шамахыг “Вест Хэм”-д улирал дуустал зээлүүлэв.
- Дортмундын “Борусси” Перишичийг “Вольфсбург”-т 8 сая еврогоор бол зарна гэж мэдэгджээ.

- Испанийн “Вильярреал”-аас довтлогч Жузеппе Россиг 10 сая еврогоор Италийн “Фиорентина” авахаар болжээ.
- Италийн “Милан”-аас эх нутаг руугаа явахаар шийдээд буй Робиньо төрөлх “Сантос”-тайгаа гэрээ гэсэн ч одоогоор гацаанд орчихоод байгаа аж.
- Германы “Майнц”-ын хамгаалагч Ян Киркофф ирэх зун Мюнхений “Байерн”-ий тоглогч болохоор тохиролцжээ. Тэрээр чөлөөт тоглогчийн хувиар очих юм байна.
- Италийн “Интер” довтлогч Томмазо Роккиг “Лацио”-гоос худалдан авсан байна.

Сэтгэгдэл (0)