Хятад шинэ системд шилжив
- 2013-01-05
- Дэлхий
- 0
Фьючес
гэдэг бол суурь активыг худалдах биржийн стандарт хугацаатай санхүүгийн
хэрэгсэл юм. Энд худалдагч худалдан авагч нар зөвхөн үнийн түвшин,
нийлүүлэх хугацаа хоёрыг л тохирох бөгөөд тоо хэмжээ, чанар, боодол
зэрэг бусад параметрүүдийг биржийн гэрээгээр урьдчилан тохирсон байдаг.
Хоёр тал биржийн өмнө фьючерс биелэх хүртэл хариуцлага хүлээнэ.
Монголоор хэлбэл биржийн төвлөрсөн, алсыг харсан, удаан хугацааны,
урьдчилсан гэрээний систем юм. Хятад коксждог нүүрсний зах зээлээ ийм
систем рүү оруулж байна даа.
Хэдхэн өдрийн өмнө Хятадад “Коксждог нүүрсний фьючерсийн форум” болов.
Энэ форум дээр Хятадын Нүүрсний аж үйлдвэрийн Төлөвлөлт, төслийн
Инситутийн дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий инженер Ли Жуйфэн: “Хятадын
коксждог нүүрсний нөөц харьцангүй бага юм, гэтэл эрэлт тасралгүй өссөөр
байна. Иймээс бид ирээдүйд коксждог нүүрсийг их хэмжээгээр импортлох
хэрэгтэй. Гэхдээ энэ нь нүүрс дахин боловсруулах олон заводын
үйлдвэрлэлд хямрал дагуулах нь гарцаагүй. Тэхээр коксждог нүүрсний
фьючерсийн систем нь орлогоо хадгалах, эрсдлээс сэргийлэхэд тус болох нь
ямар ч эргэлзээгүй” гэж мэдэгдэв.
Харин Хятадын Нүүрсний зах зээлийн Сүлжээний Ерөнхий захирлын орлогч Ли
Сюгэн: Хятадын коксждог нүүрсний аж үйлдвэрийн ерөнхий байдал сүүлийн
жилүүдэд өөдрөг биш байна. Металллургийн үйлдвэрлэлийн эрэлт буурснаас
коксждог нүүрсний үнэ даган буурсан. Хэрэв ирээдүй рүү харвал
кокс-химийн аж үйлдвэрт тодорхойгүй зүйл олон байна. Харин фьючерс бол
үр ашгийг нэмэгдүүлнэ” гэжээ.
Ингээд Хятадууд их алсыг харсан удаан хугацааны системд шилжиж байна
даа. Харин манай төр засаг юу хийж байгааг бурхан, чөтгөр, судлаач гурав
л мэддэг юм.
Гэтэл судлаач нь Монголын тухай юм хэлэх гэхээр эрх баригчдийн уяаны
ноход түүн рүү бөөн бөөнөөрөө боорлон дайрдаг юм. Харин мөнгө горьдсон
тэнэг мулгуу ард түмэн нь судлаачийн бариулж идүүлэхийг зүгээр л хараад
сууж байдаг юм.
Ийм болохоор судлаач нь одоогоор Монголын төр засаг нь ч
мэдээгүй байгаа гадаадын болон Хятадын мэдээллийг дамжуулж хэн нэгэнд
хэрэг болно гэж горьдож суудаг юм.
Яагаад гэвэл эх орон, тэнэг мулгуу ард түмэндээ хайртай учраас…
Х.Д.Ганхуяг
2013 оны 1 дүгээр сарын 04.

Сэтгэгдэл (3)
Зочин (202.179.22.30)
Таны бичснийг унших дуртай. Гэхдээ гадны хэн нэгний нүдээр харвал Та ч гэсэн тэр тэнэг мулгуу ард түмний л нэг шүү дээ.
Bazar USA (75.18.187.49)
Tanii olon sain bas ynen medeelliig busad medeenees silj unshdag. Taniig sain sudlaaj bolohiig tavisan medee bolgon chin bataldag umaa. Gantshan xynii dyrgyi xyreheer yg hellegee l xelehiig orhichih. Ene l ilyydeed baina.
(122.201.18.226)
Biee toochihson novsh ve. Chi gantsaaraa bichig usegt tailagdaagui bizdee.