Пүүз бүтээгдсэн түүх

Адольф Дасслер нэрийг тэр болгон мэдэхгүй ч түүний 1920 онд зохиосон гүйлтийн шаахайг мэдэхгүй хүн бараг байхгүй. Энэ алдартай гутлаас гадна нэрнийхээ эхний үсгээр нэрлэсэн компанийг тэрээр 1948 онд байгуулсан юм. Яагаав нөгөө "Аdidas".
Адольф Дасслер нэрийг тэр болгон мэдэхгүй ч түүний 1920 онд зохиосон гүйлтийн шаахайг мэдэхгүй хүн бараг байхгүй. Энэ алдартай гутлаас гадна нэрнийхээ эхний үсгээр нэрлэсэн компанийг тэрээр 1948 онд байгуулсан юм. Яагаав нөгөө "Аdidas".
Спортод нугасгүй Дасслер тамирчдад зориулсан гүйхэд аятайхан гутал хийх хүслээр дүүрэн байлаа. Тэгээд ч үүнийгээ биелүүлж чаджээ. Амстердамын олимпоос /1928 он/ эхлээд /кроссовки/ пүүз их спортын амьдралд нэг мөр орж иржээ.
Өнөөгийн кроссовкийн загварт "Формула1-ийн машинаас "зээлдэн" авсан хэт хөнгөн, уян хатан материалаар хийгдсэн ба бас сансрын кевлар гэдэг материалыг хэрэглэдэг ажээ. Сүүлийн загварт хөлний улын хамгийн их халдаг хэсгийг сэрүүцүүлэх системээс гадна ул, өсгийн тогтвортой байдал, уян хатанг хангах боломжийг хийж өгчээ.
Гутлын гадаад байдал тогтмол өөрчлөгдөж байдаг ба уламжлал болсон үдээсний оронд цахилгаан товчийг хэрэглэх болов. Кроссовкийн дээд хэсгийг" мичний савар" гэж нэрлэгдэх технологиор хийх болсон гэнэ. Энэ хэсэг хөлийн өсгий, шилбийг яг барьж бараг хүний хоёр дахь арьс гэмээр мэдрэмж өгдөг.

П.БААТАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)